БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 154 иргэн зуучлагджээ
Манай улсаас 2021 оны дөрөвдүгээр улиралд БНСУ-д 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан байна.
Ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэдийн 147 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ. Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35.1 хувь нь 25-29 насныхан, 31.8 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан байгаа аж.
Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 76 нь бүрэн дунд, 47 нь бакалаврын дээд, 20 нь тусгай мэргэжлийн дунд, 8 нь магистр, доктор, 3 нь дипломын дээд боловсролтой байна.
Хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан 154 иргэн бүгд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэхээр зуучлагджээ.
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ГАДААД УЛСАД ЗУУЧЛАГДСАН ИРГЭД, насны бүлэг,
хүйс, дүнд эзлэх хувиар, 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.