БНСУ-ын боловсролтой танилцах тэтгэлэгт Нийслэлийн Баянгол дүүргийн 10 багш тэнцэв

БНСУ-ын боловсролтой танилцах тэтгэлэгт Нийслэлийн Баянгол дүүргийн 10 багш тэнцэв

Нийслэлийн Баянгол дүүрэг тус дүүргийн ИТХ-ын даргын санаачилгаар боловсролын салбарыг дэмжих, боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавьжээ. Энэ хүрээнд “Багшийн чадвар бэхжүүлэх аяллын тэтгэлэгт уралдаан” зарласан байна. Уралдаанаар өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд илтгэл хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн эхний  шатны шалгаруулалтын дүнг гаргаж 20 баг шалгараад байна.


Сүүлийн шатны шалгаруулалтад тэнцсэн 20 багшийн илтгэлийг сонсож, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг өнөөдөр сонгон шалгаруулав. Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш БНСУ-ын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах 100 хувийн тэтгэлгийн эзэн болж байна.

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын шорт-трекийн тамирчин алтан медаль хүртлээ 2022-02-17

БНСУ-ын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрлээ. 2022-02-17

БНСУ-ын зүгээс Монголоос очих нислэгийг хязгаарласан. 2022-02-18

БНСУ-д “COVID-19” халдварын 109 831 тохиолдол илэрсэн. 2022-02-18

БНСУ-ын эрх баригчид хязгаарлалтын дэглэмийг сулруулна 2022-02-19

БНСУ-ын боловсролтой танилцах тэтгэлэгт Нийслэлийн Баянгол дүүргийн 10 багш тэнцэв 2022-02-19

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 154 иргэн зуучлагджээ 2022-02-20

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юн Сок Ёлын рейтинг өсжээ 2022-02-21

БНСУ-д “Ковид-19“ тусаад эмнэлэгт хэвтсэн эсвэл тусгаарлалтад байсан хүмүүс мөнгөн дэмжлэг авах боломжтой. 2022-02-21

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ. 2022-02-21

БНСУ-ын жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нар хурим хийх газраа зарлалаа. 2022-02-22