ЕХ-ны орнууд Оросын нисэх онгоцуудад агаарын орон зайгаа хааж байна

ЕХ-ны орнууд Оросын нисэх онгоцуудад агаарын орон зайгаа хааж байна

Европын Холбооны /ЕХ/ орнууд Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа хааж байна гэж “ARD” телевизийн сувгийн Берлин дэх товчооны сэтгүүлч мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.

Тэрбээр яг хэзээнээс хаахаар төлөвлөж байгаа талаар дурдаагүй байна. Өмнө нь Словак, Литва, Румын, Чех, Польш, Болгар зэрэг Европын хэд хэдэн орон Оросын нисэх онгоцуудад агаарын орон зайгаа хаасан. Герман ч мөн ийм алхам хийхээ мэдэгджээ.

“Росавиация” буюу ОХУ-ын Иргэний агаарын тээврийн байгууллага хариуд нь эдгээр улсын нисэх онгоцуудад агаарын хилээ хааж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.