БНСУ-ын Шинэ засгийн газрын бүрэлдхүүнд багтах 8 хүний нэр тодорлоо

БНСУ-ын Шинэ засгийн газрын бүрэлдхүүнд багтах 8 хүний нэр тодорлоо

Дөнгөж сая БНСУ-ын шинээр сонгогдоод буй ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" хэвлэлийн хурал хийж шинэ засгийн газрын зарим сайдууд болон тамгийн газрын даргаар ажиллах хүнийг танилцууллаа. 

Тэрээр хэлэхдээ шадар сайд бөгөөд боловсролын сайдаар тус улсын "Гадаад хэлний их сургууль"-ийн захирал асан "Ким Ин Чоль"-ийг томилсон байна. Мөн гадаад хэргийн сайдаар одоогийн парламентын гишүүн "Паг Жин", "Үндэстний нэгдэл" яамны сайдаар "Гүон Ёон Сэ" гишүүн, Хууль зүйн сайдаар "Хан Дун Хүн" шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэн буюу JRTI-ийн дэд дарга, Захиргаа онцгой байдлын яамны сайдаар "И Сан Мин" иргэний эрхийг хамгаалах хорооны дэд дарга, Байгаль орчны сайдаар "Хан Хи Жин" Байгал орчны судалгааны хүрээлэнгийн хүндэт судлаач, Далайн хэргийн сайдаар "Чу Син Хуан" Далайн аж үйлдвэр шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн дарга асан, Жижиг дунд венчур компанийн яамны сайдаар "И Юун" парламентын гишүүнийг тус тус нэр дэвшүүлээд байна гэж албан ёсоор мэдэгдлээ. 

Харин ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар урьд нь тамгын газрын бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан "Ким Дэ Ги"-ийг томилсон байна. 

Эх сурвалж : JTBC News

Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт www.Olnodo.com 

 

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.