Ким Жон Ун мэдээний хөтлөгчдөө ТАНСАГ зэрэглэлийн байр бэлэглэв

Ким Жон Ун мэдээний хөтлөгчдөө ТАНСАГ зэрэглэлийн байр бэлэглэв

Хойд Солонгосын хамгийн алдартай хөтлөгчдийн нэг болох Ри Чун Хид Ерөнхийлөгч Ким Жон Ун тансаг зэрэглэлийн байр бэлэглэжээ. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсад болсон томоохон үйл явдлууд, тухайлбал цөмийн болон пуужингийн туршилт, удирдагчийн үхэл зэргийг сэтгэл хөдлөл дүүрэн өнгө аясаар мэдээлдэг байсан түүнд цаашид ч мөн үүнийгээ үргэлжлүүлэн ажиллахыг даалгажээ. 

Ажилчны намын гишүүн Ри 50 жилийн турш намын сурталчлагчаар ажилласан бөгөөд түүнд лхагва гарагт нээлтээ хийсэн голын эрэг дагуу шинээр баригдсан орон сууцны хороололд байр бэлэглэсэн байна. 

79 настай Ри Чун Хи хэлэхдээ "Гэр маань яг л зочид буудал шиг санагдаж байна. Гэрийнхэн маань шөнө унтаж чадахгүй, баярын нулимстай хоносон" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.