БНСУ-ЫН ХЗЯ-НЫ ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ

БНСУ-ын хорио цээрийн журамд өөрчлөлт орсноор 2020 оны 6 дугаар сараас хэрэгжиж байсан “Бүртгэлтэй гадаадын иргэд хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авах тухай арга хэмжээ”-г 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс цуцлан “хилээр дахин нэвтрэх зөвшөөрлөөс чөлөөлөх тухай” журмыг дахин сэргээхээр болсон байна.
2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш хилээр гарсан бүртгэлтэй гадаадын иргэд 1 жилийн дотор, байнгийн оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд 2 жилийн дотор хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авалгүйгээр орж ирэх боломжтой.
Харин, гадаадад 1 жилээс дээш хугацаагаар оршин суусан тохиолдолд дахин хилээр нэвтрэх олон удаагийн зөвшөөрлийг 2 жилийн дотор авсан байх шаардлагатай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.