БНСУ, АНУ цэргийн хамтарсан сургууль хийнэ
БНСУ, АНУ-ын Агаарын цэргийн хүчин ээлжит хамтарсан сургуулилалтаа ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай " Yonhap " агентлаг эх сурвалжаас эш татан уламжилжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ жил хоёр улсын хамтарсан сургуулийн цар хүрээ өнгөрсөн оныхтой адил байх бөгөөд АНУ-ын Долдугаар нисэх хүчин (Seventh Air Force, AFKOR) оролцоно. Хамтарсан сургуулилалтын зорилго нь "Умард Солонгос пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж буйтай холбогдуулан батлан хамгаалах чадвараа дахин харуулах явдал юм" гэж эх сурвалж онцлон тэмдэглэсэн байна.
Сургуулилалтыг БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёолийн тангараг өргөх ёслолын өмнө ирэх долоо хоногийн даваа гарагт эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хоёр долоо хоног үргэлжлэх энэ удаагийн сургуульд ямар техник хэрэгсэл оролцох талаар эх сурвалж тодорхой дурдаагүй байна.
АНУ, БНСУ эвслийг бэхжүүлэхийн төлөө байгаа Юн Сок Ёолийн тангараг өргөх ёслол тавдугаар сарын 10-нд болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.