БНСУ хүүхдийг баярыг зуун жилийн турш тэмдэглэж байгаа

БНСУ хүүхдийг баярыг зуун жилийн турш тэмдэглэж байгаа

БНСУ Хүүхдийн эрхийг тунхагласны 100 жилийн ойг тэмдэглэж байгаа ч хүүхдэд ээлгүй улс хэвээр байгаа тухай тус улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Сон Ду Хван мэдээллээ. 

Тэрээр Солонгос хүүхдүүдийн амьдралын чанар, аз жаргал дутмаг байгааг  шүүмжлэн "Солонгос улс хүүхдийг баярыг зуун жилийн турш тэмдэглэж байгаа ч тэдний амьдралын чанар, аз жаргал сэтгэл түгшээх хэмжээнд хэвээр байна. Үүний нэг шалтгаан нь хүүхэд насанд хүрэгчид шиг бие даасан хувь хүн гэдгийг нийгэм ухамсарладаггүйтэй холбоотой" гэв.

2021 онд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн аз жаргалын субъектив индекс 79.5 оноо авч Хөгжлийн байгууллагын гишүүн 22 орноос сүүлийн байрт оржээ. Уг судалгаагаар Нидерланд улсын хүүхдүүд 115.21 оноогоор тэргүүлсэн байна.

Судалгаанд оролцсон 9-17 нас буюу өсвөр насныхан "Сургуулиас өгч буй даалгавар болон бусад хичээлээс үүдэн чөлөөт цаг үргэлж дутдаг" хэмээсэн бол тэдний 16 хувь нь "Бид өдөр бүр маш их стресст ордог" хэмээн хариулжээ. 

Үүний зэрэгцээ хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан нь аз жаргалын индексийг мөн бууруулж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.