БНСУ-д инфляцийн түвшин өндөр түвшинд хүрсэн байна
БНСУ-ын 4 дүгээр сарын хэрэглээний үнийн индексийн /ХҮИ/ мэдээллээс харахад инфляц 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Улмаар тус улсын Төв банк энэ сарын сүүлээр болох бодлогын хурлын үеэр хоёр дахь удаагаа дараалан бодлогын хүүг өсгөхөд хүргэж магадгүй болжээ.
Тодруулбал, БНСУ-ын Засгийн газраас мягмар гарагт гаргасан мэдээлэлд дурдсанаар, ХҮИ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн нь өмнөх гуравдугаар сарын өсөлт болох 4.1 хувь болон эдийн засагчдын урьдчилан таамаглаж байсан 4.4 хувиас өндөр байсан байна.
Тээврийн зардал хамгийн ихээр өссөн нь ОХУ, Украины дайны улмаас эрчим хүчний үнэ өссөнийг харуулжээ.
БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Ри Чан Ён өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, “инфляц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт удааширч байгаагаас илүү тулгамдсан асуудал хэвээр байна. Төв банк бодлогоор зөв чиглүүлэх замаар урагшлах ёстой” гэв.
Тус улсын Төв банк өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш бодлогын хүүгээ дөрвөн удаа нэмсэн бөгөөд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бодлогоос татгалзсан анхны улс болсон.
Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн сан энэ долоо хоногт бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөх төлөвтэй байгаа нь 2000 оноос хойших хамгийн ихээр нэмж буй тохиолдол болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.