БНСУ-ын бизнесийн манлайлагчидтай Байден уулзах хүсэлтэй байна.

БНСУ-ын бизнесийн манлайлагчидтай Байден уулзах хүсэлтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын сүүлээр Сөүл хотноо айлчлах үеэрээ БНСУ-ын бизнесийн манлайлагчидтай уулзах хүсэлтэй байгаа талаар Сөүлийн төлөөлөгчид өнөөдөр мэдээлжээ.

Ж.Байден БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёльтой дээд хэмжээний уулзалт хийхээр Сөүлд тавдугаар сарын 20-22-нд айлчилна. Юн Сок Ёль тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөх юм.

“Ерөнхийлөгч Байден АНУ-д хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчидтэй Солонгос дахь Америкийн худалдааны танхимаар дамжуулан уулзана гэж найдаж байна” гэж Юн Сок Ёлийн ойрын төлөөлөгч мэдээлсэн байна.

Одоогоор урьдчилан төлөвлөж буй уулзалтад оролцох хүмүүс, уулзалтын хэлбэр болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп БНСУ-д 2019 онд айлчлах үеэрээ “Samsung”, “Hyundai Motor”, “SK”, “CJ” зэрэг томоохон компаниудын төлөөлөлтэй уулзаж, АНУ-д хөрөнгө оруулж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Юн Сок Ёль, Ж.Байден нар тавдугаар сарын 21-нд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр БНАСАУ, хоёр талын эвсэл, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна.

АНУ-ын төлөөлөгчид саяхан Сөүлээс өмнө зүгт 70 км-ийн зайд орших Пёнтэк хотод байрлах “Samsung Electronics” компанийн хагас дамжуулагчийн үйлдвэртэй танилцсан нь Ж.Байденыг улсын чип үйлдвэрлэлийн төвүүдийн нэгд зочлох магадлалыг нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.