Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 11.5 хувиар ӨСЖЭЭ
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны хоёрдугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 729.2 тэрбум төгрөг буюу дөрвөн хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 108.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.7 хувь нь иргэдийн, 49.3 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 841.8 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 7.4 тэрбум төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурсан байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 1030.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 106.1 (11.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 103.5 (11.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 6.5 (0.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 2.4 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна.
Арилжааны банкууд болон МИК-ээс олгосон иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 312.4 (2.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн:
- 38.1 хувийг ипотекийн зээл
- 25.5 хувийг цалингийн зээл
- 13.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
- 10.8 хувийг хэрэглээний зээл
- 6.2 хувийг тэтгэврийн зээл
- 5.6 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.
Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 76.4 хувийг арилжааны банкуудаас олгосон зээл байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.