БНСУ-ын орон нутгийн сонгуульд “Иргэний хүч” нам ялалт байгуулжээ.

БНСУ-ын орон нутгийн сонгуульд “Иргэний хүч” нам ялалт байгуулжээ.

Өмнөд Солонгост лхагва гарагт явагдсан орон нутгийн сонгуульд эрх баригч “Иргэний хүч” нам итгэлтэй ялалт байгуулжээ. Ёнхап мэдээллийн агентлагийн уламжилснаар, эрх баригч намын төлөөлөгчид 17 бүс нутгийн 12-т нь ялалт байгуулсан бол, “Тобуро” нэртэй ардчилсан намын нэр дэвшигчид 4 бүс нутагт л ялалт байгуулах магадлалтай байгаа юм.

Орон нутгийн сонгуулийн дүн ийм дүр зурагтай гарч байгаа нь, өнгөрөгч 5-р сарын 10-нд тангаргаа өргөсөн Өмнөд Солонгос улсын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дотоод улстөрийн байр суурийг мэдэгдэхүйц бэхжүүлж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль орон нутгийн сонгуулийн дүнг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд, энэ бол ард түмэн эдийн засгийг сэргээж, аж амьдралыг нь дээшлүүлэхийг уриалж байгаа уриалга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн комиссын мэдээгээр, мягмар гарагт болсон сонгууль 50,9 хувь хувийн ирцтэйгээр явагдсан нь тус улсын орон нутгийн сонгуулийн түүхэнд  доороосоо хоёрт орох үзүүлэлт болсон байна.

Энэ сонгуулиар Өмнөд Солонгосын иргэд төв засгийн газрын захиргаанд багтдаг 17 бүс нутгийн эрх баригчдыг сонгож байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.