БНСУ-д монгол залуу экскаватортайгаа осолдож , амиа алджээ
БНСУ-ын Инчон хотод монгол эрэгтэй ажлаа хийж байгаад ослоор нас барсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ . Тодруулбал , / 2022.05.30 / Инчон хотын Ёнсу дүүргийн Оннëн - донг гэх газарт барилгын жижиг экскаватор дээр ажиллаж байсан гадаад иргэн нас барсан гэх дуудлага шөнийн 11 : 49 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна .
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ослын газарт очиход 40 гаруй насны монгол иргэн А нас барсан байжээ . Урьдчилсан шалгалтаар А - ийн жолоодож явсан экскаватор барилгын нухэнд унаж , осол гарснаар амиа алдсан нь тогтоогдсон байна . Цагдаагийн алба хаагч " Экскаватор цонхгүй байсан тул осолдох үеэр A шидэгдэж , унасан бололтой " гэжээ . Цагдаагийн байгууллагаас А - ийн цогцост задлан ШИНЖИЛГЭЭ хийлгэх хүсэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд гаргаж , ослын шалтгааныг тогтоохоор төлөвлөж байна . Тус барилга НЬ урьд НЬ хүүхдийн асрамжийн газар байсан бөгөөд одоо саун болгон шинээр засварлаж байгаа аж . Монгол иргэн А нь экскаватороор шалны суурь өрөмдөж , хаягдал бетон зэргийг зайлуулдаг ажил хийдэг байсан гэжээ .
Эх сурвалж : Mk.co.kr
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.