БНСУ-д ирэхдээ PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлагатай
БНСУ-ын эрх баригчид коронавирусний вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхэд тогтоосон тусгаарлалтын дэглэмийг ирэх долоо хоногоос цуцлахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Хан Док Су мэдэгдлээ.
“Бид хилээр нэвтрэхэд тавих хяналтын тогтолцоог өөрчлөн зохион байгуулж байна. Өнөөг хүртэл вакцин хийлгээгүй хүмүүс хилийн чанадаас ирсэн даруйдаа долоо хоног тусгаарлалтын дэглэм сахиж байсан бол зургаадугаар сарын 8-наас эхлэн вакцинжуулалтын статусаас үл хамааран энэ үүрэг хариуцлагыг хүлээх шаардлагагүй болно" гэж Ерөнхий сайд мэдэгдсэнийг "Хангёре" сонин эш татжээ.
Тэрбээр хилийн чанадаас ирж буй хүмүүс БНСУ-д ирэхээсээ гурав хоногийн өмнө хийлгэсэн PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлага хэвээр байгааг тодотгосон байна. Урьд нь тус улсын эрх баригчид Сөүл болон ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд тусгаарлалтын дэглэмийг цуцалсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.