БНСУ-ын Ерөнхийлөгч гадны улсад суух Элчин сайдуудаа томиллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн сард АНУ-д суух шинэ Элчин сайдыг томилсны дараагаар БНХАУ, Япон, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.
БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Чун Жэ Хо нь 1993 онд АНУ-ын Мичиганы их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд БНХАУ-ын Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Сөүлийн их сургуулиудад тус тус багшилж байжээ.
Мөн Япон улсад суух Элчин сайдаар Солонгосын Үндэсний дипломат академийн тэргүүн асан Юн Дук Мин, НҮБ-д суух Элчин сайдаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Хван Жун Күк, ОХУ-д суух Элчин сайдаар Камбожид элчин сайд мөн Ерөнхийлөгчийн гадаад харилцааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Чан Хо Жинг тус тус томилсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.