БНСУ, АНУ-ын өндөр албан тушаалтнууд дипломат хэлэлцээ хийжээ

БНСУ, АНУ-ын өндөр албан тушаалтнууд дипломат хэлэлцээ хийжээ

БНСУ, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мягмар гарагт БНАСАУ болон эвсэлтэй холбоотой асуудлаар хэлэлцжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Сөүл хотноо хоёр долоо хоногийн өмнө дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Сөүл-Вашингтоны харилцааг “Дэлхийн иж бүрэн стратегийн эвсэл” болгон ахулахаар тохиролцсон юм.

БНАСАУ Зүүн тэнгис рүү ойрын зайн тусгалт найман баллистик пуужин харваснаас хоёр хоногийн дараа БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Хюн Дун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман нар ийнхүү уулзсан байна. Энэ нь Юн Сок Ёлын засаг захиргаа үйл хэргээ эхлүүлснээс хойших тэдний анхны нүүр тулсан хэлэлцээ болжээ.

Чо Хюн Дун, В.Шерман нар Сөүл хотноо лхагва гарагт дахин уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Моритой гурван талын уулзалт хийх ажээ. Тэд хамгийн сүүлд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сард уулзсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д монгол залуу экскаватортайгаа осолдож , амиа алджээ 2022-06-03

БНСУ-ын жүжигчин Жан На Ра өөрөөсөө дүү залуутай гэрлэхээр болжээ 2022-06-03

БНСУ-д ирэхдээ PCR-ийн шинжилгээний хариуг хилээр нэвтрэх үед үзүүлэх шаардлагатай 2022-06-06

БНСУ, АНУ хамтарсан туршилтын үеэр найман пуужин харвасан 2022-06-06

БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын аливаа өдөөн хатгасан үйлдэлд хатуу хариу өгнө гэв 2022-06-06

БНСУ, АНУ-ын өндөр албан тушаалтнууд дипломат хэлэлцээ хийжээ 2022-06-07

БНСУ-ын Ерөнхийлөгч гадны улсад суух Элчин сайдуудаа томиллоо 2022-06-07

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэрийн гадаа жагсаал, цуглаан хийхийг хоригложээ 2022-06-07

БНСУ-ын Ерөнхийлөгч хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийг үүрэг болгожээ. 2022-06-07

БНСУ-ын хилээр нэвтрэн орж ирж буй иргэнийг тусгаарлахгүй 2022-06-08

АНУ БНАСАУ-тай ямар нэгэн болзол тавилгүй хэлэлцээ хийхэд бэлэн 2022-06-08