БНСУ-ын экс Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэрийн гадаа жагсаал, цуглаан хийхийг хоригложээ
Өнгөрөгч баасан гарагт БНСУ-ын экс Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэрийн гадаа жагсаал, цуглаан хийхийг хоригложээ.
Түүнийг үүрэгт албан тушаалаа өгсний дараа Янсан дахь гэрийнх нь гадаа иргэд болон консерватив намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхэлсэн бөгөөд цагдаа нар анх удаагаа ийнхүү хориг тавиад байна.
Мүн Жэ Иний гэр бүлийнхэн тавдугаар сарын 11-нд Янсан дахь Пёнсан тосгонд нүүн ирсэн бөгөөд энд ердөө 54 айл оршин суудаг аж. Вакцины улмаас хохирогчдын ар гэрийнхэн уг цуглааныг зохион байгуулж байгаа аж.
13 байршилд жагсаал хийхээр төлөвлөөд байсан жагсагчдын эсрэг 55 хүн гомдол гаргажээ. Үүнээс 10 нь сэтгэцийн эмчилгээ хийлгэх хүртэл арга хэмжээ авсан тухайгаа цагдаа нарт мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.