БНАСАУ-ын зүг 30 мянган шахмал С амин дэмийг 20 агаарын бөмбөлгөөр илгээжээ.
“Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид” хэмээх дүрвэгсдийн холбооны идэвхтнүүд коронавирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт бүхий агаарын бөмбөлгүүдийг БНАСАУ-ын зүг дахин хөөргөжээ.
Энэ тухай тус холбооноос пүрэв гарагт гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Энэ нь гурав дахь удаагаа болж байгаа ийм арга хэмжээ бөгөөд өмнө нь зургаадугаар сарын 5, 28-нд эм хэрэгсэл бүхий агаарын бөмбөлгүүд хөөргөсөн байна. Энэ удаад идэвхтнүүд өвчин намдаах 70 мянган эм, 20 мянган амны хаалт, 30 мянган шахмал С амин дэмийг 20 агаарын бөмбөлгөөр илгээжээ.
БНАСАУ-д коронавирусний халдвар "Эрх чөлөөт Умард Солонгосын төлөөх тэмцэгчид"-ийн илгээсэн ухуулах хуудас, илгээмжээс болж тархаагүй, харин дөрөвдүгээр сарын жагсаалаас болж тархсан гэдгийг идэвхтнүүд онцолсон байна.
БНАСАУ-д коронавирусний дэгдэлтийн шалгалтын үр дүнгийн талаар тус улсын эрх баригчид өмнө нь мэдээлсэн юм. Тодруулбал, БНСУ-тай хиллэдэг Канвондо мужид БНАСАУ-ын нэгэн цэрэг, хүүхэд "гаднын эд зүйлтэй" харьцсаны дараа БНАСАУ-д коронавирусын дэгдэлт гарсан гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.