Нэг хясаа таван цагт ойролцоогоор 190 литр ус цэвэршүүлдэг

Нэг хясаа таван цагт ойролцоогоор 190 литр ус цэвэршүүлдэг
Нас биед хүрсэн 1 хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг. Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж байгаа хүмүүс энийг анхаараарай.
Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номонд орсон юм. Мөн Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 г жинтэй бодгалиуд элбэг таардаг. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа хавтсыг хаах булчингууд идэвхитэй ажиллаж хаана.
Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.
Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.