НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 28-наас иргэдийн дансанд орно
Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2 хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа. Тэгвэл 2022 оны НӨАТ-ын буцаан олголт энэ долдугаар сарын 28-ны өдрөөс иргэдийн данс руу орж эхлэх бөгөөд энэхүү буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Үүний хүрээнд долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд, 2022 оны I улиралд 1.136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийн буцаан олголтыг шилжүүлсэн бол тэдний 39.9 хувь нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журамд зааснаар
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгох ёстой билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.