БНСУ-ын Ганнам дүүргийн "СУПЕРМЭН"
БНСУ-ын Сөүл болон Кёнги мужид орж буй аадар борооноос улмаас хотын зарим хэсгүүд усанд автаад байна. Ганнам болон түүний ойролцоох дүүргүүд, Инчён хот мөн үерт автаж, асар их хэмжээний хохирол учраад байгаа аж.
Одоогийн байдлаар 7 хүн нас барж, 6 хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд метроны буудал, худалдааны төв, олон хэсгийн замууд эвдэрсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан өгөөд байна.
Энэ үеэр нэгэн эрийн тухай мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархжээ. "Супермэн" хэмээн нэрлэгдээд байгаа тэрээр үерийн үеэр хогонд дарагдан бөглөрсөн ус дамжуулах хоолойг нүцгэн гараараа цэвэрлэсэн байна. Түүний ачаар үерийн ус тэр дороо алга болон татарчээ.
Цахим орчинд түүний тухай эерэг сэтгэгдлүүд хөвөрч, "Супер баатрууд зөвхөн кинон дээр гардаггүйн нотолгоо энэ хүн боллоо. Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас манай хотод өөр олон супер баатрууд хэрэгтэй болж магадгүй" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.