БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Нэнси Пелоситой уулзах боломжгүй
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Азийн хэд хэдэн орноор айлчлал хийж байгаа билээ.
Тэрбээр Тайвань дахь асуудал дагуулсан айлчлалаа дуусгаад БНСУ-ын нийслэл Сөүл хотод иржээ. Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл ээлжийн амралтаа авсан байгаа тул Нэнси Пелоситой уулзахгүй, утсаар ярих талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.
Юн Сог Ёл, Нэнси Пелоси нар өнөөдөр орой /2022.08.04/ утсаар ярих аж. БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Ерөнхийлөгчид АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзах төлөвлөгөө байхгүй. Түүний амралтын хугацаа Нэнси Пелосигийн айлчлалын хугацаатай давхцаж байгаа тул уулзах боломжгүй” гэж мэдээлжээ.
Тэгвэл БНСУ-ын Үндэсний ассамблейн спикер Ким Жин Пё өнөөдөр Нэнси Пелоситой уулзах аж. Мөн БНСУ-ын эрх баригч болон сөрөг хүчний намын удирдлагууд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзахаар болжээ.
БНСУ-ын шинжээчид Ерөнхийлөгч Юн Сог Ёлын Нэнси Пелоситой уулзахгүй байх шийдвэрийг Хятадтай харилцаагаа муутгахаас болгоомжилж буй үйлдэл гэж дүгнэсэн байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.