УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийлээ.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.30/ хаалтаа хийлээ. Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ёсчилж баталгаажууллаа. Энэхүү өөрчлөлт нь тэр өдрөө хэрэгжиж эхэлсэн болохоор Засгийн газрын хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр зарим сайд нар шинээр томилогдож тангарагаа өргөлөө. Одоо шинэчлэгдсэн Засгийн газарт бодит үр дүнд хүргэж ажиллах боломж оногдож байна. Байнгын хороодоор өвөлжилтийн бэлтгэж ажлыг сонгож, УИХ-ын тогтоолын хэрэгжилттэй танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтад шинэ Засгийн газар зайлшгүй анхаарах шаардалга тулгарч байна" гэв.
Түүнчлэн "Түлш шатахууны үнийг тогтворжуулах, зардлыг хэмнэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Цар тахлын дэгдэлтэд анхаарах хэрэгтэй. УИХ болон Засгийн газар хамтарч ажиллах нь зайлшгүй шаардлага тулгарч байна. Шахуу хуваарийн дагуу ажиллах хэрэгтэй. Нэг сарын дараа намрын ээлжит чуулган эхэлнэ. Гол асуудал бол ирэх оны төсөв. Биднээс шалтгаална" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.