ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ.
“Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ.
Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна.
ОУХМ Б.Хулан нь Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медаль, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ багийн тамирчин юм.
Эх сурвалж: ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хороо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.