Х.Нямбаатар: ОХУ-ын иргэдийг хил нэвтрэхийг хязгаарлахгүй

Х.Нямбаатар: ОХУ-ын иргэдийг хил нэвтрэхийг хязгаарлахгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хил гаалийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. (2022.09.22)


Тэрбээр "Өчигдрийн авсан мэдээллээр Монгол тал руугаа зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Мөн нийгмийн сүлжээнд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Хиагт орчимд машины урт дараалал үүссэн гэх мэдээлэл цацагдсан. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд 60 машин дугаарлаж, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байна гэсэн.

Монгол Улс ОХУ-тай 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог. Тиймээс бид ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, гадаад паспорттой иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Гадаад иргэдийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй. Бид өчигдөр хуралдаж, энэ талын мэдээллийг судалсан. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар цэрэг татлагыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Тухайн улсын дотоод хэрэгт Монголын талаас дүн шинжилгээ хийх боломжгүй.

Одоогоор Монгол Улсад байгаа гадаад иргэдийн тоо 17-18 мянга орчим байна. Энэ тоо Үндэсний аюулгүй байдлын хувь хэмжээнд хүрэх болоогүй байгаа" хэмээлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.