БНСУ-д Монголын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийг нягталж байна

БНСУ-д Монголын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийг нягталж байна

БНСУ-д Монголын хоёр иргэн Covid-19 халдвар авсан тухай мэдээллийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 

Тухайлбал, Өмнөд Солонгосын "Жун Ан Илбу" сонинд "Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдлээ. Эдгээр нь БНХАУ-ын харьяат 38 , АНУ-ын 7 хүн, Монголын 2, Вьетнамын 2, Аргентины 2, Австралийн 2, Тайландын 2, Польшийн 1, Японы 1, Индонезын 1, Узбекстаны 1 хүн, Малайзын 1 иргэн байна" гэжээ. 

Энэ талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамнаас тодруулахад "БНСУ дахь ЭСЯ-аар дамжуулан Өмнөд Солонгосын талаас лавлаж байна. Албан ёсны хариу ирээгүй байгаа тул мэдээллийг баталгаажуулсны дараа мэдээлэл өгнө" гэлээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.