БНСУ-ын Танжинь хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Танжинь хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Танжинь хотын дарга, ИТХ-ын дарга болон төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Танжинь хотын дарга, төлөөлөгчид зочлон ирсэнд талархаж байна. Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хүнд сорилтын өмнө байлаа. Өнөөдөр ийнхүү уулзаж байгаа нь цар тахлын дараа нэг алхам урагшилсныг харуулж байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, монгол иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар талууд ярилцсан. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэж харж байна. Монгол Улсад ирсэн та бүхний ажил хэрэг бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Ким Дог Жү хариуд нь “Цаашид манай Танжинь хот хоёр талын соёл, боловсролын салбарт хамтран ажиллахыг хүсэж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан таныг цаг зав гарган манай Танжинь хотод айлчлан ирэхийг урьж байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.