Г.Ануужин хошой хүрэл медаль хүртжээ.
Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Ганзоригийн Ануужин лхагва гарагт дэвжээнд гарч хошой хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 99 кг /эхлээд 95 кг, дараа нь 99 кг өргөсөн, сүүлийн оролт 102 кг амжилтгүй болсон/-ыг өргөж хүрэл медалийн болзол хангасан.
Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ийг өргөж /116 кг, -121 кг, -121 кг/ 5 дугаар байрт шалгарч нийлбэр дүнгээр 215 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.
Өмнө нь эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Энхтайваны Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү "Манама-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц,Хосбаярын удирдлага дор 4 эмэгтэй туйванч хүчээ сорих бөгөөд дэвжээнд гарсан 2 тамирчин хоёулаа медаль хүртээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.