НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас

НӨАТ-ын сугалааг түр завсарласны эцэст энэ сараас дахин явагдахаар болсон билээ.

Сугалааны эхний тохирол өнөөдөр аравдугаар сарын 12-ны лхагва гарагт 13:00 цагаас "Боловсрол суваг" телевиз болон Ebarimt аппликэйшнээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг оруулна.

Сугалааны тохирлын журамд дараах шинэчлэлийг хийсэн. Үүнд:
 

  • НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнаар үзэх боломжтой.
     
  • 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээлбэл, Гурван баримт бүртгүүлсэн хүний баримтын гурван орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авна. Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нэг баримтын гурван орон таарвал 60,000 төгрөгийн урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого аж. 
     
  • Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно. Жишээлбэл, Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс нэг баримтынх нь 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан болсон гэж бодоод, нэмэлтийг тооцоолъё. Дархан-Уул аймгийн НӨАТ-ын баримт хэвлэлт хэр нэмэгдсэнийг өмнөх онтой харьцуулан Татварын ерөнхий газраас судалгаа хийнэ. Дархан-Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
     
  • Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгийг үлээлгэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.