Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг цуцлагдсан
Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг цуцлагдсан талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ОМ235 нислэгээс COVID-19 ийн халдвартай зорчигчийн тоо нь тогтоосон хувь хэмжээнээс хэтэрсэн учир БНХАУ-ын Иргэний Нисэхийн Байгууллагаас гаргасан дүрмийн дагуу 2022 оны арваннэгдүгээр сарын 14, 21-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар нислэгийг цуцалж байгаа аж.
Тиймээс дээрх өдрүүдийн нислэгт тийз худалдан авсан зорчигчдыг дараагийн буюу 12-р сарын нислэгт шилжүүлж байгаа тул нислэгийн тийз худалдан авсан газартаа эргэж холбогдохыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.