Гадаадын 1064 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ

Гадаадын 1064 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны аравдугаар сард 1064 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 348 гадаадын иргэнд виз, 27 улсын 378 иргэнд цахим виз олгожээ.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1419 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 629 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 58.9 хувь, виз олголт 25.3 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 52.0 хувиар тус тус өсөж, оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.6 хувиар буурчээ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа бөгөөд өнгөрөгч сард нийт 626 аж ахуйн нэгж, байгууллагын 1519 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.