Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ.

Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан "Амгалан" амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийснээр жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилсэн байна. Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсчээ. 

Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ 2022-10-31

Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ 2022-11-02

"ЖАЙКА" Монгол Улсын боловсролын салбарт нийт 42 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламж үзүүлжээ 2022-11-02

Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг цуцлагдсан 2022-11-02

ЗГ: “Засгийн газрын авто бааз”-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгов 2022-11-02

Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ 2022-11-03

"The HU" хамтлаг "Rumble of Thunder" нэртэй шинэ цомгоо танилцуулжээ. 2022-11-04

Монголын гурван шатарчин ДЭЛХИЙН АВАРГА цол хүртэв. 2022-11-05

“Зэвсэг-2022″ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна 2022-11-06

Дэлхийн цомын тэмцээнээс боксчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв. 2022-11-06

Гадаадын 1064 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 2022-11-07