"The HU" хамтлаг "Rumble of Thunder" нэртэй шинэ цомгоо танилцуулжээ.
Монгол Улсын Соёлын элч, хүннү рок "The HU" хамтлаг Европын орнуудаар "Black Thunder Tour" аялан тоглолтоо хийж байна.
Тэд өчигдөр Берлин хотын "Метропол" концертын төвд тоглосон бөгөөд хоёр хоногийн өмнө ЭСЯ-ны төв байранд "Rumble of Thunder" нэртэй шинэ цомгоо танилцуулжээ.
Германы "Deutsche Welle", "Rock Antenne Hamburg", "Radio Fritz", "Star FM", "Metal Hammer", "Cragency", "Head of PR", "Rock hard mag", "Sony music" зэрэг хэвлэл мэдээллийн 14 байгууллагын сэтгүүүлч тэднээс ярилцлага авчээ.
"The HU" хамтлагийн анхны аялан тоглолт 2019 онд Германд болж байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.