“Зэвсэг-2022″ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

“Зэвсэг-2022″ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Улсын  хэмжээнд “Зэвсэг-2022″ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл галт зэвсгийн тооллого хийж буй юм.

Жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гэрчилгээний хамт харьяа дүүрэг дэх цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хэрэв тооллогод хамруулаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Зөрчлийн тухай хуулийн 5.6-д “Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй хүнийг 40,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай, ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай бүх төрлийн хэрэгсэл багтах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.