БНСУ-д тоглолтын үеэр 158 хууль бус цагаач баригджээ. 

БНСУ-д тоглолтын үеэр 158 хууль бус цагаач баригджээ. 

Тайландын алдарт дуучин Арм Чутимагийн Өмнөд Солонгост хийсэн тоглолтын үеэр 158 хууль бус цагаач баригджээ. 

2023 оны гуравдугаар сарын 25-нд тэрээр Инчон хотын нэгэн шөнийн цэнгээний клубт тоглолтоо хийжээ. Тус улсад оршин суудаг Тайланд иргэд түүний тоглолтыг үзэхээр очсон бөгөөд энэ үеэр шалгалт хийж байсан цагдаа нар визний хугацаа хэтрүүлсэн 158 хууль бус цагаачийг илрүүлэн баривчилсан байна. 

Арм Чутима энэ тухай мэдээлэл цацагдсаны дараа инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр тоглолт болсон өдрийн маргааш Чонанд тоглолтоо хийх ёстой байсан ч түүнийгээ цуцлан, тэр даруй Тайланд руу буцжээ. 

Зарим интернэт хэрэглэгч түүний энэхүү тоглолт нь зохион байгуулалттайгаар хууль бус цагаачдыг барих нэг арга байсан байж болзошгүй хэмээн үзэж байна. Хэдийгээр гэнэтийн байдлаар баригдсан нь харамсалтай ч хууль дүрэм зөрчсөн үйлдэл нь буруу хэмээн үзэж байгаа интернэт хэрэглэгчид ч мөн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхлээд байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.