БНСУ-ын Гадаад хэргийн сайд Энэтхэгийн “Hyundai Motor” компанийн үйлдвэрт зочиллоо.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Энэтхэгийн “Hyundai Motor” компанийн үйлдвэрт зочиллоо.

БНСУ, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хийж буй айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Энэтхэгийн өмнөд нутгийн Ченнай хотын “Hyundai Motor” компанийн үйлдвэрт зочиллоо.

БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, бямба гарагт Пак Жин “Hyundai Motor” компанийн ажилчидтай уулзаж, үйлдвэртэй танилцсан байна. Уулзалтын үеэр ноён Пак тус үйлдвэрт 9000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, автомашины болон бусад үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх замаар Өмнөд Солонгос, Энэтхэгийн хоёр талын харилцааг сайжруулахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Үүнээс гадна, бямба гарагт Гадаад хэргийн сайд Энэтхэг улсад ажиллаж амьдарч буй “Hyundai Motor”, “Samsung Electronics”, “Hyundai Glovis”, “ Lotte India” компанийн төлөөлөгчидтэй үдийн зоог барьж, уулзалт хийсэн байна. 

БНСУ болон Энэтхэг улс нь 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд БНСУ-д айлчлах үеэр хоёр тал харилцаагаа "стратегийн тусгай түншлэлийн" түвшинд хүргэн ахиулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.