БНАСАУ “Haeil-2” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршжээ.

БНАСАУ “Haeil-2” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршжээ.

“Haeil-2” шумбагч дрон нь Умард солонгосын зүүн эргийн бүсэд өнгөрсөн мягмар гаргаас баасан гаргийн хооронд 71 гаруй цагийн турш наймын тоо хэлбэрийн зууван траектортой замаар нийт 1000 км тууллаа гэж мэдээнд дурдсан байна.

Мэдээнд дурдагдаж буй энэхүү дроны туулсан замын урт нь Япон тэнгисийг гаталж Япон улсын эрэгт хүрэх бүрэн боломжтой зай юм.

Гуравдугаар сарын сүүлчээр хийсэн өмнөх туршилтын үеэр “Haeil-1” шумбагч дрон 600 км зам туулсан гэж Умард Солонгосын хэвлэлүүдээр мэдээлсэн.

Энэхүү сүүлчийн туршилтаар шумбагч дроны тээсэн цэнэгт хошууг Өмнөд Хамён мужийн боомтоос холгүй орших усан доорх байг дэлбэллээ гэж ”KCNA” мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.