Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийлээ.

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийлээ.

"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд умайн хавдартай хоёр өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг энэ сарын 14-нд амжилттай хийлээ.

Мэс заслын багийг тус эмнэлгийн захирал, анагаах ухааны  доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нар оролцсон байна.
Эмчилгээний үйл явцад оролцсон БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол Улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency Myom Ablation/ өсөлтийг зогсоох, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-наас хийж эхэлсэн бөгөөд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байсан аж.

Түүнчлэн эмчилгээний дараа хавдар багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэхээс гадна өвчтөнд зовиур бага илэрдэг, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Тус эмнэлэг нь 2018 оноос эхлэн БНСУ-ын “RF Medical” төвд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологид эмч нараа сурган бэлтгэсэн төдийгүй эмч нарын хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод хоёр удаа зохион байгуулсан. Эмчилгээний энэ аргадаа Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга, үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж ирсэн.

Мөн эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан ’’Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж’’ боловсруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж буй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д визийн хураамж 205 ам.доллар болж нэмэгдсэн 2023-04-14

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2023-04-14

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч эхэллээ 2023-04-15

Жуулчдад үйлчлэх жолооч нарыг сургалтад хамруулж, серфикат олголоо 2023-04-17

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ӨНӨӨДӨР БҮРТГЭНЭ. 2023-04-17

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийлээ. 2023-04-17

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 2023-04-18

“Жи Тайм"-ын хохирогч нарт хохирлын мөнгийг олгож байна. 2023-04-18

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ болголоо 2023-04-19

Х.Нямбаатар: С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана 2023-04-19

БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан  2023-04-19