“Жи Тайм"-ын хохирогч нарт хохирлын мөнгийг олгож байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Жи Тайм Корперэйшн” ХХН-ын хохирогч нарт хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
"Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу тус хэргийн хохирогч нарт 30 хувийн хохирлын мөнгийг олж байна.
Энэ мөнгийг хүлээн аваагүй хохирогч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлэн ирж, хохирлын мөнгөө хүлээн авна уу" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.