Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсгэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл /Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 601 /Захиргааны хяналт тавих/-т заасны дагуу тогтмол хяналт тогтоон ажиллаж байна.

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүр цагдаагийн байгууллага илрүүлэн шалгасан.

Мөн урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэн аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдүүдтэй цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явуулж ажилладаг.

         Энэ ажлын хүрээнд сүүлийн 5 жилийн байдлаар хийсэн ажлаас дурдвал:

         2019 онд 5 бүлгийн 6,

         2020 онд 5 бүлгийн 15,

         2021 онд 3 бүлгийн 6,

         2022 онд 6 бүлгийн 12 этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээс холбогдох ял шийтгэлийг оногдуулсан байна.

         2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдүүдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Өнөөдрийн байдлаар захиргааны хяналтыг 699 этгээдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 11, яллагдагчаар татагдан шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн 19, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 3, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна.

Хяналтад байгаа урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдээс зарим этгээдүүд нь дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байгаа боловч ажил хөдөлмөр эрхэлж нийгэмшин, ар гэрээ авч явж байгаа иргэд ч байгааг дурдах нь зүйтэй. Ашиг олох зорилгоор нэгдэж нийгэмд айдас, түгшүүр төрүүлэн бусдыг заналхийлж, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа гэмт бүлэг одоогоор байхгүй байна.          

Хууль эрх зүйн орчин.

13.5 дугаар зүйл. /Заналхийлэх/ дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

17.6 дугаар зүйл. /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.3 дугаар зүйл. /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл. /Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох/

Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, хохирсон иргэн аж, ахуй нэгж байгууллагууд цагдаагийн байгууллагын 102, Эрүүгийн цагдаагийн албаны 51262425 дугаарын утас руу холбогдон мэдээ, мэдээлэл өгч хамтран ажиллана уу. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чандлан хадгална.   

2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын хэмжээнд хяналтад байгаа шүүхээс тэнсэн суллагдсан 310, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 205, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 13, жирэмсэн, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан 7, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 30, хорих ял эдлээд суллагдсан 134, нийт 699 этгээд хяналтад байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ 2023-04-14

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч эхэллээ 2023-04-15

Жуулчдад үйлчлэх жолооч нарыг сургалтад хамруулж, серфикат олголоо 2023-04-17

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ӨНӨӨДӨР БҮРТГЭНЭ. 2023-04-17

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай хийлээ. 2023-04-17

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 2023-04-18

“Жи Тайм"-ын хохирогч нарт хохирлын мөнгийг олгож байна. 2023-04-18

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРЭГСЭХГҮЙ болголоо 2023-04-19

Х.Нямбаатар: С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана 2023-04-19

БНСУ дэх  Монгол Улсын Консулын газрын яаралтай тусламжийн утас руу холбогдоход “Битгий залгаад бай” хэмээн ундууцсан  2023-04-19

БНХАУ руу суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлнэ 2023-04-19