БНСУ-д "Netflix" компани $2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

БНСУ-д "Netflix" компани $2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Энэ өдрүүдэд БНСУ-ын ерөнхийлөгч Yoon Suk Yeol АНУ-д төрийн айлчлал хийж байна. 
Түүний айлчлалтай холбогдуулан "Netflix"  компани Өмнөд Солонгос улсад $2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. 

Энэ хөрөнгө оруулалт ирэх 4 жилийн хугацаанд БНСУ-ын телевизийн цуврал кино, нэг ангит кино, шоу контентуудыг бүтээхэд зориулагдана. Ерөнхийлөгч Yoon Suk Yeol өөрийн биеэр "Netflix" компанийн гүйцэтгэх захирал Ted Sarandos-ыг хүлээн авч уулзан талархал илэрхийлжээ. 

"Netflix" компани 2016 оноос хойш Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн хугацааны нийт хөрөнгө оруулалтаас хоёр дахин их болж байна. 
Сүүлийн жилүүдэд тус платформоор дамжин дэлхийн үзэгчдэд хүрсэн “Squid Game”, “The Glory”, “Physical 100” зэрэг Солонгосын контентууд маш их амжилт олсон юм.

Эх сурвалж: https://www.koreaherald.com/view.php?ud=20230425000051

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.