"BLACKPINK" хамтлаг энэ жилийн Coachella наадамд түүхэн амжилт үзүүллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella-д Өмнөд Солонгосын охидын "BLACKPINK" хамтлаг бүтэн цагийн турш үзүүлбэрээ үзүүлсэн. Тэд тус наадмын гол хамтлаг болсон хамгийн анхны к-поп охидын хамтлаг болсон. Юүтүб хуудасны шууд дамжуулалтаар 250 сая гаруй хүн тус хамтлагийн үзүүлбэрийг үзсэн бол Coachella наадам дээр 125 мянга гаруй хүн цугларчээ.
2015 онд зохион байгуулагдсан Coachella наадмын үеэр дуучин Харри Стайлсийг үзэхээр 100 мянга гаруй хүн цугларч рекорд тогтоож байсан. Харин энэ удаад 125 мянган хүн цугларч шинэ рекорд тогтоолоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.