БНАСАУ “Hwasong-18” тив алгасагч баллистик пуужинг анх удаа туршжээ

БНАСАУ “Hwasong-18” тив алгасагч баллистик пуужинг анх удаа туршжээ

БНАСАУ пүрэв гарагт хатуу түлшээр ажилладаг “Hwasong-18” шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужинг анх удаа туршсанаа мэдэгдэв.
Уг пуужингийн туршилтын талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлсэн байна. Хэвлэлд мэдээлж буйгаар, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун туршилтыг ажиглаж удирдан явуулжээ.
Хатуу түлшээр ажилладаг пуужингуудыг шингэн түлшт пуужинтай харьцуулахад илүү хурдан харвах боломжтой учир илрүүлэх, амдан сөнөөхөд хэцүү байдаг байна.
Пүрэв гарагт Пёньян хотын орчмоос харвасан уг пуужинг БНСУ-ын цэргийнхэн дунд зайн тусгалт юм уу тив алгасагч баллистик пуужин байх магадлалтай гэж мэдээлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.