БНСУ, Монгол Улс xовор металл нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хороо байгуулаа.

БНСУ, Монгол Улс xовор металл нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хороо байгуулаа.

Өмнөд Солонгос, Монгол Улс ховор металл, бусад чухал ашигт малтмал нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хамтарсан хороог даваа гарагт байгуулсан тухай Өмнөд Солонгосын холбогдох албаны төлөөлөгчид мэдээллээ.

Мөн хоёр тал БНСУ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд ховор металлын салбарт түншлэх  хамтарсан төв байгуулах төслийг эхлүүлсэн байна.
“Энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд ховор металлуудаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргах, Солонгосын талд дотоодын нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна” гэж Эрчим хүчний бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Ли Хо Хён Улаанбаатарт болсон ёслолын үеэр хэлжээ. 

Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Өмнөд Солонгост айлчлах үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу эдгээр ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улс янз бүрийн ховор металл, тэр дундаа газрын ховор элементийн нөөцтэй бөгөөд ган хайлш үйлдвэрлэхэд ашигладаг гол металл болох молибдений олборлолтоор дэлхийд наймдугаарт ордог.

Даваа гаргийн яриа хэлэлцээний үеэр хоёр улс ховор металлыг тогтвортой нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, чухал ач холбогдолтой ашигт малтмалын бүсэд аж үйлдвэрийн тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Мөн ховор металлын талаарх мэдээлэл, шинэ мэдээллийг харилцан солилцож, ховор металлын хамтын ажиллагаа, судалгаа, хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсан байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.