Биткойны ханш 41 522 ам.долларт хүрсэн байна.

Биткойны ханш 41 522 ам.долларт хүрсэн байна.

АНУ-ын бодлогын хүү буурах төлөвтэй байгаа, мөн биткойны сангуудыг хөрөнгийн биржээр арилжаа хийхийг удахгүй зөвшөөрч магадгүй байгаатай холбоотойгоор биткойны ханш энэ онд анх удаа 40 мянган ам.долларыг давлаа.

Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох уг криптовалют даваа гарагт буюу өнөөдөр 41 522 ам.долларт хүрсэн нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 2022 онд болсон “FTX” компанийн дампуурал болон бусад крипто-бизнесийн бүтэлгүйтлээс хойш криптовалютын зах зээлийн айдсыг дарсан бололтой.

Аравдугаар сарын дунд үеэс хойш биткойны ханш 50 хувиар өсөж "2022 он болон 2023 оны эхэн үеийн уналтаас салж чадсаныг харуулж байна" гэж дижитал хөрөнгийн маркетингийн “Keyrock” компанийн Ази, Номхон далайн бүсийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга Жастин д'Анетан хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, арваннэгдүгээр сарын арилжаа нь худалдан авагчдын сонирхол нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд хэдийгээр урвуу өөрчлөлтийг үгүйсгэх аргагүй ч нэг жилийн өмнө 16 мянган доллар буюу ёроолдоо хүрч байсан уналтад цэг тавих магадлалтай" гэжээ.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ ирэх оны эхээр бууруулж эхэлнэ гэх хүлээлттэй холбоотойгоор алт гэх мэт хөрөнгө оруулахад эрсдэлтэй хөрөнгүүд болон бодлогын хүүгийн өөрчлөлтөд мэдрэмтгий бусад хөрөнгийн үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өссөн байна.

Аравдугаар сард АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо биржээр арилжаалагдах биткойны сангуудын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж үзсэн шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэний дараа биткойны сангуудыг удахгүй хөрөнгийн биржээр арилжаа хийхийг зөвшөөрнө гэсэн хүлээлт ханш өсөхөд нөлөөлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.