БНСУ-ын Ерөнхийлөгч Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томиллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гарагт Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томилсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлжээ.
Үндэсний тагнуулын газрын дарга байсан Ким Кёу Хён өнгөрсөн сард огцорсон бөгөөд түүний оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэ Ёныг уг албан тушаалд томилсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөн ГХЯ-ны дэд сайд асан, НҮБ-д сууж байсан БНСУ-ын Байнгын төлөөлөгч Чо Тэ Юлийг Гадаад хэргийн сайд Пак Жингийн оронд томилсон байна.
Ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буй сайд нар албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой тул Засгийн газрын бүрэлдэхүүнд энэхүү өөрчлөлтийг хийжээ.
Ирэх гурван жилд Ерөнхийлөгч Ю.Ёль туслахуудынхаа багийг шинэчлэх гэж байгаа бөгөөд саяхан Засгийн газрын долоон сайд, тэдний дотор Санхүү, аж үйлдвэрийн сайдыг өөрчилсөн юм. Сайдад нэр дэвшиж буй хүмүүсийг парламент батламжилдаг байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.