БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд “MBC телевиз”-тэй хамтран ажиллаж Хөх баавгайн жимээр буюу Солонгосын жуулчдад зориулсан “ХӨХ БААВГАЙ-КИМБАБ” шинэ аяллын хөтөлбөр гаргахаар тохиролцлоо.
“ХӨХ БААВГАЙ” төслийг Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна.
Уулзалтад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын MBC телевизийн захирал Ан Хёнг Жун, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Ууганбаяр болон албаны хүмүүс оролцлоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.