ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд Солонгос дахь Монгол сургуульд ажиллалаа

ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд Солонгос дахь Монгол сургуульд ажиллалаа

ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Солонгос дахь Монгол сургуулийн багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийг товч танилцуулж, төвийн сэтгэл зүйч  “Ажлын байрны стресс”, “Хүүхэд стрессдэг үү?” сэдвээр багш, ажилчдад сургалт хийв. Энэ үеэр тус сургуулийн сургалт, хүмүүжил хариуцсан менежер Хан Инь Гён “Гадаадад оршин сууж буй хүүхдийн эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт их хэрэгцээтэй байдаг. Гэр бүлүүд хэл, соёлын ялгаанаас болж дасан зохицохтой холбоотой олон асуудалтай тулгардаг. Мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал ч тулгарах нь бий. Ийм үед төрөлх хэлээр нь сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах нь маш чухал” гэдгийг онцлон хэлж байв.
Монгол сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 12 бүлгийн 300 гаруй хүүхэдтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай төв тус сургуультай хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр ирэх хичээлийн жилд хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д шинээр ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-03-21

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно 2024-03-26

Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ 2024-03-26

БНСУ-д цагаач эмэгтэй нөхөртөө хутгалуулж амиа алджээ 2024-03-28

Монгол, Солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 2024-03-29

ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд Солонгос дахь Монгол сургуульд ажиллалаа 2024-03-29

БНСУ-д бүх нийтийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлжээ  2024-03-29

БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА 2024-03-30

БНСУ-Д МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2024-03-31

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн  Сог Ёль эмч нартай яриа хэлэлцээ хийхэд засгийн газар бэлэн гэв. 2024-04-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзав 2024-04-02