БНАСАУ-д нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ

БНАСАУ-д нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хориглосон байна.

БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч халдвар авсан байж болзошгүй олон мянган хүнийг эмнэлгийн хяналтад оруулснаас гадна хилээ хаах, чанга хөл хорио тогтоох гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Эрх баригч намын харьяа “Rodong Sinmun” сонинд мэдээлснээр, ард иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүж, галт тэрэг, автобус, таксинд суухын өмнө гараа ариутгахыг үүрэг болгожээ.

Мөн хол замд зорчихоор нийтийн тээврийн хэрэгсэлд сууж буй иргэдийн халууныг шалгах бөгөөд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд суухыг хориглох ажээ. 

БНАСАУ нь халдварын голомт болох Хятад улстай хамгийн урт шугамаар хиллэдэг тул халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын нэгд тооцогдож байгаа юм. БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдвар бүртгэгдээгүй гэж удаа дараа мэдээлж байгаа боловч тус улс халдварын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэгү хотод коронавирусийн эсрэг тэмцэж байгаа эмч, сувилагч нарын бодит байдал 2020-03-18

БНСУ эдийн засгаа хамгаалахаар шуурхайлж байна 2020-03-18

КОВИД-19: БНСУ хилээр нэвтрүүлэх журмаа чангатгалаа 2020-03-18

БНСУ-д 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлагджээ 2020-03-18

КОВИД-19: ЧАЦАРГАНА коронавирусийг дарангуйлна 2020-03-19

БНАСАУ-д нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ 2020-03-19

БНСУ-ын Засгийн газар ТУСГАЙ ЖУРМААР хил нэвтрүүлж эхэллээ 2020-03-19

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ 2020-03-19

Солонгос улс иргэддээ 300,000~500,000 воны яаралтай санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болов. 2020-03-19

"Тусгай гамшигт нэрвэгдсэн бүс" болгон зарласан Тэгү хот, Кёнбүг аймгийн иргэдэд бэлэн мөнгөний нөхөн олговор олгохоор болов. 2020-03-19

БНСУ-д 17 настай сурагч короновирусээр нас барснаар залуу үеийнхнийг судалж эхэллээ 2020-03-20