БНСУ-д 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлагджээ

БНСУ-д 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлагджээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д шинэ коронавирусний халдварын улмаас энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд урлагийн 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлагдсан гэж тус улсын Урлаг, соёлын газраас өнөөдөр мэдээлжээ.

Уг байгууллагын тайланд дурдсанаар, 2020 оны 1-4 дүгээр сард урлагийн 2511 арга хэмжээг цуцалснаар 52.3 тэрбум вонтой /42 сая ам.доллар/ тэнцэх хохирол учирчээ. БНСУ-д өнөө өглөөний байдлаар халдварын 8413 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн Урлаг, соёлын газраас энэ сарын 9-12-нд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, дээр дурдсан хугацаанд БНСУ-ын арван уран бүтээлч тутмын есийн орлого буурчээ. Уг судалгаанд оролцсон уран бүтээлчдийн 89 орчим хувийнх нь орлого өмнөх оны мөн үеийнхээс буурсан байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.